Дүн гэж юу вэ?
Хичээлийг нэгдүгээрт бүү тавь эх орон, эцэг эхээс илүү зүйлийг хаанаас ч хайгаад үл олдоно. Хэрвээ чи дүнгийн төлөө сурч байгаа бол битий сур. Харин мэдлэгийг олж авах багахан ч гэсэн хүсэл тэмүүлэл танийг амжилтанд хүргэнэ гэдгийг цаг ямагт санаж яваарай. A B - ээс өөр дүн мэддэггүй юм шиг л амьдарсаар байна уу? Хэний тулд юуны төлөө сурч буйгаа бодоод үзээрэй. Мэдлэгтэй хүн газарддаггүй юм гэж дуулснаас биш "A" "B" дүнтэй байснаар газардахгүй гэсэн ямар ч баталгаа алга. Орчин үед мэдлэгтэй нь л хамгийн сайн гэсэн сургуулиудад нь орж илүү их тэтгэлэг хөнгөлөлт эдэлж байна. Ер нь дүн гэдэг бол багш нарт сурагч гарынхаа сэтгэл санаагаар тоглох хамгийн сайн зэвсэг нь болж ашиглагддаг. Ашиглагдсаар ч байх болно. Иймийн тулд дүнгийн төлөө бус мэдлэгийн төлөө багш нартайгаа тэмцэлд тэгвээс гэрэлт ирээдүй таных болох болно.
