Map of Australia and New Zealand Australia New Zealand

Tuesday, February 27, 2018

ОРОСЫН ХАЛИМАГ

ХАЛИМАГ

   
      Анх ХАЛИМАГ(үлдэгсэд) хэмээх нэр томъёог Оросын их хаан IV  Иваны 1574 оны 5-р сарын 30-ны зарлигт хэрэглэсэн байна.1636 онд Ижил мөрний газар амьдран суух болсон ба тэднийг халимаг гэх болжээ” хэмээн Баабар “Нүүдэл суудал”-даа өгүүлсэн байдагАлбан ёсны шашин нь буддизм.Халимагийн Бүгд Найрамдах Улс нь үндсэн хуульт улс бөгөөд 2002 оны байдлаар 292 мянга гаруй хүн амтай, 76,100 км кв газар нутагтай ОХУ-ын Европын зүүн урд хэсэгт Каспийн тэнгисийн эрэг дээр оршдог. Нийслэл хот нь Элста (Элст – монгол үг). Нийт хүн амынх нь 53 хувь нь Халимаг, 38 хувь нь Оросууд. Манай улстай адил нүүдлийн соёл иргэншлээ авч үлдсэн улсын нэг юм. Тэдний үндсэн хэл нь орос боловч ойр зуурын монголоор ярьцгаадаг. Монголчууд орчин цагийн халимагийг Цагаанзамын дуулсан “Ээж минь” дуугаар таньдаг болсон билээ. Эдийн засгийн үндэс нь мал аж ахуй. Халимагууд таван төрлийн малын зэрэгцээгээр гахай, загас, шувууны аж ахуйг эрлэх болжээ. Зөвлөлт засгийн жилүүдэд газар тариаланг эрчимтэй хөгжүүлсэн байна. Аж үйлдвэрийн гол салбар нь машин байгууламж, нефть, шатдаг хийн үйлдвэрлэл, металл боловсруулах, барилгын материалын, хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд юм. Аж үйлдвэрийн тавны нэг хувь нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах бөгөөд зам тээвэр өндөр хөгжсөн газар. 1992 онд Оросын холбооны улсуудын хоорондын “Холбооны гэрээнд” Халимаг Тангч улс нэгдэн орсон юм.