*Буриад
монголчууд Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Усть-Ордын
үндэсний тойрог, Чита мужийн Агын үндэсний тойрог, БНХАУ-ын Өвөр Монголын
өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна.
Буриад эмэгтэй хүний дээлийн эсгүүр гарын алганд багтсан үндсэн 8 хэсэг эсгүүртэй байдгаараа онцлогтой. Мөн эрэгтэй дээлийн энгэр хурц омогтой, цайвар, хар, улаан өнгийн эдээр гурвалжин өргөн эмжээр хийж түүнээ дээд, дунд, доод гурван тэнгэр хэмээн домоглодог.
*Буриад
хувцас
Малгай. Буриадуудын
өмсдөг шовгор оройт малгайг “хасабиш” гэдэг.
Гутал.
Буриад госон нь малын арьс ширээр хийсэн гутал.
Ууж.Ууж
нь ар, өвөр хоёр талдаа, өөрөөр хэлбэл, бүсэлхийгээрээ торгон эдээр хийсэн
гоёлготой ажээ. Ууж нь хормойтой ба цээж гэж хоёр янз буй. Хормойтой уужийг
эмэгтэйчүүд баяр ёслолын үеэр, цээж уужийг гэр зуур, хөдөлмөр хийхдээ өмсдөг.
Ууж нь ар нурууны хуниаснаас доош задгай оноотой, энгэр шулуун байна. Уужны
энгэр, ар оноог туузаар эмжинэ.
Буриадууд нь байшин сууцанд
голлон суух ба барилга барих хадлан хадах, жимс түүх, ан агнах, сааль сүүний
ажилд нэн сурамгай. Түүнчлэн найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд
алдартай зон олон юм.
*НОМ
ЗҮЙ
Жамсран
Л. “Орос дахь монгол угсааны улсууд” УБ 1995
Монгол
улсын угсаатны зүй
