Map of Australia and New Zealand Australia New Zealand

Monday, May 7, 2018

Богино хэмжээний өгүүллэг "МӨС"


Нар гийж тэнгэр цэлэмсэн намрын нэгэн дулаахан өглөө...            Өмнөх өдөр нь шалгалтандаа уйгагүй бэлдсэн хүү шувуудын жиргэх дуунаар эртлэн босч хичээлдээ явахаар шамдана. Яагаад ч юм тэр нэгэн өглөө хүүг соронз мэт сургууль өөд ямар нэгэн юм татах мэт болж хөлний алхаа нь хөнгөрнө. Өмнө нь тэрбээр ийм эрч хүч тэмүүлэлтэйгээр сургууль руугаа явж байсныг сүүлд нь бодоод олоогүй юм. Сургуулийн үүдний хаалгыг нээхэд урьдын л байдаг жижүүр ах, ээлж нь таарсан жижүүр багш хоёр угтаж авах мөртлөө тэнгэрийн сайхныг дуурайж байгаа мэт нүүрэндээ бүгд инээмсэглэл тодруулсан байх  юм. Би ч “Сайхан амарцгаасан уу?” гээд ангидаа орлоо.  Хэсэг хугацааны дараа багш шалгалтаа авахаар орж ирлээ. Нүдэнд нь нэг л гуниг хурсан мэт харагдана. “Багш аа та яагаад ийм гунигтай байгаа юм бэ?” Гээд өөрийн мэдэлгүй асууж орхив. Багш юу ч дугарсангүй.

            Шалгалт эхэллээ. Хүүд бүх зүйл нь амархан мэт санагдаж хамгийн түрүүнд хийж дуусгаад өгтөл багш нь: “Гарч болно” гэхэд ангийхнаасаа түрүүлж дууссан хүү хөөрөн гадаа гарч өглөөний сайхныг мэдрэн сууна. Хэсэг хугацааны дараа шалгалт дууссан бололтой багш нь ангиас гарч ирэн хүүгийн хажууд сууснаа “Чи түрүүн надаас юу гээд асуугаад байв?” хэмээн даажигнсан байдлаар асуув. Хүү юм дугарсангүй. Худлаа л инээмсэглэнэ. Багш нэг гүнзгий амьсгаа авснаа  “Би энэ хорвоод ганц сайхан хүү төрүүлсэн юм. Энэ жил сургуулиа төгсөнө гэтэл өчигдөр гэнэт харайж орж ирснээ  “Би таньдаа хайртай шүү гэх юм.” Ухаан орсон цагаас нь хойш ийм үг сонсож байгаагүй болохоор хариу юу ч дугарч чадаагүйдээ багш нь харамсаж явна” гэлээ. Би ч дотроо юун сүртэй юм гэж бодож суулаа. Өдөр нь гэртээ хариад шууд “ээж ээ би таньд хайртай” гэлээ гэтэл ээж нь өмнөөс гайхсан янзтай “миний хүүгийн мэдрэл нь зүгээр үү” гэхэд хүүгийн царай барс хийгээд явчихав. Яагаад би өмнө нь ингэж хэлж байгаагүй юм бол гэх бодол толгойг нь эргүүлнэ.
            Тэр цагаас хойш хүү хайртай гэдэг үгийг хэлэх бус мэдрүүлэх нь хамгийн том хайр юм байна гэдгийг ой ухаандаа ортол ухаарч авсан юм. Хүн ер нь хажууд байгаа хоёр эрдэнийхээ ачийг харууслаар солигдохоос нь өмнө хариулах хэрэгтэй.Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг, эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлаган дороо ажиллагсадтай дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд маань бага байгаасай.